random.mn

Үйлчилгээний нөхцөл

random.mn цахим платформын ашиглалтын ерөнхий нөхцөл

Сүүлд шинэчилэгдсэн: 2026 оны 10 дугаар сарын 31

Нэг. Ерөнхий заалт ба тодорхойлолтууд

1.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл (цаашид "Нөхцөл" гэх) нь Т.Отгонбаатар (цаашид "Үйлчилгээ үзүүлэгч" гэх)-ийн эзэмшил, эрхлэн ажиллуулдаг random.mn болон түүний дэд домэйнууд дахь цахим платформ (цаашид "Платформ" гэх)-ыг ашиглах эрх, үүргийн харилцааг зохицуулна.

1.2. Платформыг ашиглаж бүртгэл үүсгэх, төлбөртэй үйлчилгээ авах эсвэл үнэгүй модулиудыг хэрэглэх замаар хэрэглэгч энэхүү нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

1.3. Энэхүү нөхцөлд хэрэглэгдсэн нэр томьёог дараах байдлаар тодорхойлно:

1.3.1. "Хэрэглэгч" гэж платформд бүртгүүлсэн эсвэл түүний үйлчилгээг ашиглаж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.

1.3.2. "Зохион байгуулагч" гэж платформыг ашиглан шалгаруулалт, тэмцээн, дугуй эргүүлэлт зэрэг үйл явдлыг үүсгэж буй хэрэглэгчийг хэлнэ.

1.3.3. "Оролцогч" гэж зохион байгуулагчийн үүсгэсэн шалгаруулалт, тэмцээнд хамрагдаж буй этгээдийг хэлнэ.

1.3.4. "Шагнал" гэж зохион байгуулагчийн өөрөө бүрдүүлсэн, ялагчид олгох эд зүйл, мөнгө, үйлчилгээ эсвэл бусад үнэт зүйлийг хэлнэ.

1.3.5. "Эрх" гэж нэг шалгаруулалт эсвэл нэг тэмцээн үүсгэх, хугацаагүй, нэг удаагийн төлбөрөөр худалдан авдаг эсвэл бэлгээр олгогддог эрхийг хэлнэ.

Хоёр. Үйлчилгээний тодорхойлолт

2.1. Платформ нь санамсаргүй байдалд суурилсан техникийн шийдлүүдийг агуулсан веб программ хангамжийн үйлчилгээ (Software-as-a-Service) бөгөөд дараах модулиас бүрдэнэ.

2.2. Хэрэгсэл. Санамсаргүй сонгогч дугуй (spin wheel), нууц үг үүсгэгч, санамсаргүй тоо, зоос, шоо зэрэг хэрэгсэл бөгөөд бүртгэлгүйгээр, үнэгүй, хязгааргүй ашиглагдана.

2.3. Шалгаруулалт. Зохион байгуулагч нь оролцогч болон шагналаа бүртгэж, ялагчийг сервер дээр криптографийн санамсаргүй тоо үүсгэгчээр тодруулна. Тодруулсан огноо, цаг бүрийг бүртгэнэ.

2.4. Тэмцээн зохион байгуулагч. Спорт, ур чадварын тэмцээний хүснэгт, хуваарилалт, тоглолтын хуваарийг үүсгэж удирдах систем.

2.5. Нийтэд хуваалцах. Зохион байгуулагч өөрийн арга хэмжээний явц, үр дүнг олон нийтэд унших эрхтэй холбоосоор хуваалцах боломж.

2.6. Дартс. darts.random.mn дахь тамирчин, клуб, холбооны бүртгэл, тэмцээн, оноо бүртгэл, чансааны систем.

2.7. Аль модуль төлбөртэй, аль нь үнэгүй байхыг Үйлчилгээ үзүүлэгч тогтоож, платформ дээр зарлана. Үнэгүй модулийг төлбөртэй болгох тохиолдолд хэрэглэгчийн өмнө нь авсан эрх, үүсгэсэн арга хэмжээ хэвээр хадгалагдана.

Гурав. Бүртгэл, нэвтрэх эрх

3.1. Шалгаруулалт, тэмцээн зохион байгуулах болон дартсын бүртгэлийн модулиудыг ашиглахын тулд хэрэглэгч заавал бүртгүүлэх ёстой. Бүртгэлд хэрэглэгчийн нэр, нууц үг, овог нэр, нас, утасны дугаар, хүйс, цахим шуудангийн хаяг шаардлагатай.

3.2. Хэрэглэгч үнэн зөв мэдээллээр бүртгүүлэх үүрэгтэй. Хуурамч мэдээлэл оруулсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн эрхийг урьдчилсан мэдэгдэлгүйгээр цуцлах эрхтэй.

3.3. Платформ нь 13-аас доош насны хүүхдийг бүртгэхгүй. 13–18 насны хэрэглэгч эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр платформыг ашиглана.

3.4. Хэрэглэгч өөрийн нууц үгийг хадгалах, нууцлах үүрэгтэй. Нэвтрэх мэдээллийн алдагдлаас үүдэн гарсан хохирлыг хэрэглэгч өөрөө хариуцна.

Дөрөв. Хэрэглэгчийн эрх, үүрэг

4.1. Хэрэглэгч дараах эрхтэй:

4.1.1. Платформын модулиудыг энэхүү нөхцөл болон платформ дээр заасан дүрмийн дагуу ашиглах.

4.1.2. Өөрийн мэдээлэл, контентыг устгах, экспортлох.

4.1.3. Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол гаргах.

4.1.4. Бүртгэлээ дурын үед устгах.

4.2. Хэрэглэгч дараах үүрэгтэй:

4.2.1. Үнэн зөв, бодит мэдээлэл оруулах.

4.2.2. Энэхүү нөхцөл болон монгол улсын хууль тогтоомжийг даган мөрдөх.

4.2.3. Бусад хэрэглэгчийн эрх, нэр төрийг хүндэтгэх.

4.2.4. Платформын аюулгүй байдалд саад болохгүй байх.

4.2.5. Өөрийн зохион байгуулсан арга хэмжээний хууль ёсны байдлыг бүрэн хариуцах.

4.2.6. Оролцогчдын хувийн мэдээллийг платформд оруулахдаа тэдний зөвшөөрлийг авсан байх.

Тав. Хориглосон үйл ажиллагаа

5.1. Энэхүү бүлэг нь хууль зүй, дотоод хэргийн яамны 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 7-1/2470 дугаартай албан хариунд тулгуурлан боловсруулагдсан болно. Тус хариунд монгол улсын их хурлын 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон тухай дурдсан.

5.2. Хэрэглэгч платформыг ашиглан дараах үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглоно:

5.2.1. Хонжворт сугалаа, төлбөрт таавар, бооцоот тоглоомыг Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулах.

5.2.2. Оролцогчоос ямар нэгэн төлбөр, тасалбарын мөнгө, бооцоо, оролцооны хураамж шаардаж шалгаруулалт явуулах.

5.2.3. Цахим мөрийтэй тоглоом, виртуал хөрөнгийн бооцоонд оролцох эсвэл зохион байгуулах.

5.2.4. Мөрийтэй тоглоомыг сурталчлах, уриалах.

5.2.5. Сугалаанд оролцох эрх, Платформын үйлчилгээ, эрхийг гуравдагч этгээдэд зарах, шилжүүлэх.

5.2.6. Хорлонтой, доромжилсон, ялгаварлан гадуурхах, садар самууныг сурталчилсан агуулга нийтлэх.

5.2.7. Бусдын зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг нь ашиглах.

5.2.8. Платформын аюулгүй байдлыг зөрчих оролдлого хийх, тухайлбал халдлага, scraping хийх, ботоор үйлчилгээ авах, DDoS халдлага хийх.

5.2.9. Spam буюу хүсээгүй захидал илгээх, фишинг хийх, хууран мэхлэх агуулга түгээх.

5.3. Энэхүү нөхцөлийн 5.2-т заасан хориглолтыг зөрчсөн тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн эрхийг урьдчилсан мэдэгдэлгүйгээр шууд цуцлах, цуглуулсан төлбөрийг буцаахгүй байх, зөрчлийн нотолгоог эрх бүхий байгууллагад шилжүүлэх, учирсан хохирлыг шүүхийн журмаар нөхөн төлүүлэх эрхтэй болохыг хэрэглэгч хүлээн зөвшөөрнө.

Зургаа. Шагнал, оролцогч, шалгаруулалтын дүрэм

6.1. Шагналыг зохион байгуулагч өөрөө бүрдүүлнэ. Үйлчилгээ үзүүлэгч нь шагналыг хадгалах, шилжүүлэх, баталгаажуулах, олгох үүрэг хүлээхгүй.

6.2. Оролцогчоос ямар нэгэн төлбөр авахыг хориглоно. Платформ дээр зохион байгуулсан шалгаруулалт нь үнэ төлбөргүй азтан шалгаруулалт байх ёстой.

6.3. Ялагч тодруулах процесс нь зохион байгуулагч ба оролцогчдын дотоод үйл ажиллагаа болно. Маргаан үүссэн тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч талцахгүй, шийдвэрлэх үүрэг хүлээхгүй.

6.4. Зохион байгуулагч өөрийн арга хэмжээний хууль ёсны байдлыг бүрэн хариуцна. Хэрэв арга хэмжээ нь зөвшөөрөл шаардсан үйл ажиллагаанд хамаарвал, шаардлагатай зөвшөөрлийг зохион байгуулагч өөрөө авах үүрэгтэй.

6.5. Нэг шалгаруулалт нь нэг арга хэмжээнд зориулагдана. Шударга байдлыг хангах үүднээс анхны ялагч тодорсны дараа оролцогчдын жагсаалтыг өөрчлөх боломжгүй. Ялагч нь тодорсон шагналыг устгах, нэр, зургийг солих боломжгүй.

6.6. Анхны ялагч тодорсноос хойш платформ дээр заасан хугацааны турш шинэ шагнал нэмэх, ялагчийн тоог нэмэгдүүлэх боломжтой. Энэ хугацааны дараа нэмэгдсэн шагнал нь нийтийн хуудсанд нэмэгдсэн цагтайгаа харагдана. Хугацаа дууссаны дараа шалгаруулалт зөвхөн уншигдах горимд шилжинэ.

Долоо. Эрх, төлбөр, буцаалт

7.1. Төлбөртэй модулийг эрхээр ашиглана. Нэг эрх нь нэг шалгаруулалт эсвэл нэг тэмцээн үүсгэх боломж олгоно. Эрхийн үнийг платформ дээр нийтэлсэн бөгөөд үнэд нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан.

7.2. Эрхийн үнэ өөрчлөгдсөн тохиолдолд шинэ үнэ нь өөрчлөлтөөс хойш үүссэн нэхэмжлэхэд хэрэгжинэ. Өмнө худалдан авсан эрх хэвээр хүчинтэй.

7.3. Төлбөрийг QPay-ээр банкны аппликейшн ашиглан төлнө. Төлбөр баталгаажмагц эрх хэрэглэгчийн бүртгэлд шууд нэмэгдэж, и-баримтыг хэрэглэгчийн сонгосон хувь хүн эсвэл байгууллагын нэр дээр гаргаж цахим шуудангаар илгээнэ.

7.4. Эрх хугацаагүй бөгөөд ашиглах хүртэл хүчинтэй хэвээр байна. Эрх зарцуулсан шалгаруулалт, тэмцээнийг устгасан тохиолдолд эрх буцаагдахгүй.

7.5. Шинээр бүртгүүлсэн хэрэглэгчид Үйлчилгээ үзүүлэгчийн шийдвэрээр бэлэг эрх олгож болно. Бэлэг эрхийг бэлэн мөнгө болон бусад зүйлээр солихгүй.

7.6. Техникийн алдаа эсхүл үйлчилгээний тасалдлаас үүдэн эрх зарцуулагдсан боловч үйлчилгээг ашиглах боломжгүй болсон тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч эрхийг сэргээх эсвэл төлбөрийг буцаана. Үйлчилгээ хэвийн ажилласан байхад хэрэглэгчийн хувийн шалтгаанаар буцаалт хийгдэхгүй.

Найм. Оюуны өмчийн эрх

8.1. Платформын код, дизайн, лого, текстийн агуулга нь үйлчилгээ үзүүлэгчийн өмч бөгөөд монгол улсын зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн тухай хуулиар хамгаалагдсан.

8.2. Хэрэглэгчийн оруулсан контент (оролцогчийн нэр, шагналын зураг гэх мэт) нь хэрэглэгчийн өмчид үлдэх ба үйлчилгээ үзүүлэгчид зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хүрээнд ашиглах эрх олгогдоно.

8.3. Платформын аль ч хэсгийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, түгээх, өөрчлөхийг хориглоно.

Ес. Хариуцлагын хязгаар

9.1. Платформ нь "одоо байгаа байдлаараа" (AS IS) санал болгогдоно. Үйлчилгээ үзүүлэгч нь дараах асуудлуудыг хариуцахгүй болохыг хэрэглэгч хүлээн зөвшөөрнө:

9.1.1. Үйлчилгээ 100 хувь тасралтгүй ажиллах баталгааг гаргаагүй.

9.1.2. Хэрэглэгчийн оруулсан мэдээллийн үнэн зөв байдал.

9.1.3. Зохион байгуулагч ба Оролцогчийн хооронд үүссэн маргаан.

9.2. Үйлчилгээ үзүүлэгчийн нийт хариуцлагын дээд хэмжээ нь хэрэглэгчийн сүүлийн 3 сард төлсөн төлбөрийн дүнгээс хэтрэхгүй.

Арав. Үйлчилгээ цуцлах, түр зогсоох

10.1. Хэрэглэгч бүртгэлээ дурын үед устгах боломжтой. Устгах хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дотор нэвтэрвэл бүртгэл сэргээгдэнэ.

10.2. Үйлчилгээ үзүүлэгч нь нөхцөл зөрчсөн хэрэглэгчийн эрхийг түр зогсоох болон бүрмөсөн цуцлах эрхтэй.

10.3. Эрх цуцлагдсан тохиолдолд хэрэглэгчийн өгөгдлийг 30 хоногийн дотор устгана. Хууль ёсны шаардлагаар хадгалах ёстой мэдээлэл нь хадгалагдана.

Арван нэг. Маргаан шийдвэрлэх

11.1. Энэхүү Нөхцөлтэй холбоотой маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.

11.2. Эв зүйгээр шийдвэрлэх боломжгүй тохиолдолд монгол улсын хууль тогтоомжийн дагуу улаанбаатар хотын сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандана.

11.3. Энэхүү Нөхцөлд монгол улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ.

Арван хоёр. Нөхцөл өөрчлөх

12.1. Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү нөхцөлийг өөрчлөх эрхтэй. Өөрчлөлтийг 30 хоногийн өмнө цахим шуудан ба платформ дээр зарлана.

12.2. Хэрэв Хэрэглэгч өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол платформыг ашиглахаа зогсоож, бүртгэлээ устгах боломжтой.

Арван гурав. Холбоо барих

Энэхүү нөхцөлтэй холбоотой санал, гомдол, асуултыг дараах хаягаар хүлээн авна:

Цахим шуудан: info@random.mn

Facebook: facebook.com/random.mn

Энэхүү нөхцөл нь монгол улсын иргэний хууль, зөвшөөрлийн тухай хууль, хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон хууль зүй, дотоод хэргийн яамны 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 7-1/2470 дугаартай албан хариунд тулгуурлан боловсруулагдсан.

Terms of Service

General terms governing use of the random.mn platform

Last updated: 31 October 2026

Article 1. General provisions and definitions

1.1. These Terms of Service (hereinafter "Terms") govern the relationship between T.Otgonbaatar (hereinafter "Service Provider") and users of the random.mn platform and its subdomains (hereinafter "Platform").

1.2. By creating an account, purchasing a paid service, or using any free module, the User fully accepts these Terms.

1.3. The following terms shall have the meanings set forth below:

1.3.1. "User" means any natural or legal person registered on or using the Platform.

1.3.2. "Organizer" means a User who creates events such as giveaways, tournaments, or spin sessions using the Platform.

1.3.3. "Participant" means a person taking part in a giveaway or tournament created by an Organizer.

1.3.4. "Prize" means any item, money, service, or other valuable provided by the Organizer to be awarded to winners.

1.3.5. "Credit" means a non-expiring right to create one giveaway or one tournament, purchased with a one-time payment or granted as a gift.

Article 2. Service description

2.1. The Platform is a Software-as-a-Service offering randomness-based technical tools, consisting of the following modules.

2.2. Tools. A spin wheel, password generator, random number, coin flip, and dice. Available without registration, free of charge and without limitation.

2.3. Giveaways. Organizers register participants and prizes, and winners are drawn on the server using a cryptographically secure random number generator. The time of every draw is recorded.

2.4. Tournament Organizer. A system for creating and managing brackets, draws, and match schedules for sports and skill competitions.

2.5. Public sharing. Allows Organizers to share read-only links to the progress and results of their events.

2.6. Darts. Athlete, club, and federation registration, tournaments, scoring, and rankings at darts.random.mn.

2.7. The Service Provider determines which modules are paid or free and announces this on the Platform. If a free module becomes paid, credits already obtained and events already created remain intact.

Article 3. Registration and access

3.1. The Giveaway, Tournament Organizer, and Darts registration modules require an account. Required information includes username, password, first and last name, age, phone number, gender, and email address.

3.2. Users must provide accurate information. The Service Provider may terminate accounts containing false information without prior notice.

3.3. The Platform does not register users under the age of 13. Users aged 13 to 18 require parental or guardian consent.

3.4. Users are responsible for safeguarding their passwords. The Service Provider is not liable for losses arising from credential compromise.

Article 4. User rights and obligations

4.1. Users have the following rights:

4.1.1. To use the Platform modules in accordance with these Terms and the rules shown on the Platform;

4.1.2. To delete or export their personal data and content;

4.1.3. To submit feedback or complaints regarding the service;

4.1.4. To delete their account at any time.

4.2. Users have the following obligations:

4.2.1. To provide accurate and truthful information;

4.2.2. To comply with these Terms and the laws of Mongolia;

4.2.3. To respect the rights and dignity of other Users;

4.2.4. To refrain from interfering with Platform security;

4.2.5. To take full responsibility for the legality of events they organize;

4.2.6. To obtain participants' consent before entering their personal data on the Platform.

Article 5. Prohibited activities

5.1. This article is based on the official response of the Ministry of Justice and Internal Affairs of Mongolia dated 12 May 2026, reference 7-1/2470. According to said response, the Law of Mongolia dated 30 May 2025 amending the Law on Permissions has prohibited the conduct of paid raffles, betting games, and online gambling activities.

5.2. Users are strictly prohibited from using the Platform for any of the following:

5.2.1. Organizing prize lotteries, paid raffles, or betting games as referenced in the Law on Permissions and Article 20.17 of the Criminal Code of Mongolia;

5.2.2. Collecting any form of payment, ticket fees, bets, or entry fees from Participants;

5.2.3. Conducting or participating in online gambling or virtual asset wagering;

5.2.4. Promoting or encouraging gambling activities;

5.2.5. Selling or transferring participation rights, Platform services, or credits to third parties;

5.2.6. Publishing harmful, defamatory, discriminatory, or pornographic content;

5.2.7. Using other persons' personal data without consent;

5.2.8. Attempting to compromise Platform security, including hacking, scraping, bot usage, or DDoS attacks;

5.2.9. Sending spam, conducting phishing, or distributing fraudulent content.

5.3. In the event of any violation of Article 5.2, the Service Provider reserves the right to terminate the User's account without prior notice, forfeit collected fees, refer evidence to relevant authorities, and pursue damages through legal proceedings.

Article 6. Prizes, participants, and giveaway rules

6.1. Prizes shall be provided solely by the Organizer. The Service Provider shall not store, transfer, verify, or deliver any prizes.

6.2. Collecting any payment from Participants is prohibited. All giveaways conducted on the Platform must be free of entry charge.

6.3. Winner selection processes are internal matters between Organizers and Participants. The Service Provider shall not take part in or resolve disputes arising between them.

6.4. Organizers are fully responsible for the legality of their events. If a permit is required, the Organizer must obtain it independently.

6.5. One giveaway is intended for one event. To keep draws fair, the participant list cannot be changed after the first winner is drawn, and prizes that already have winners cannot be deleted, renamed, or given a new image.

6.6. For the period shown on the Platform after the first winner is drawn, new prizes may be added and the number of winners may be increased. Prizes added after the first draw are shown on the public page with the time they were added. After this period the giveaway becomes read-only.

Article 7. Credits, payment, refund

7.1. Paid modules are used with credits. One credit allows the creation of one giveaway or one tournament. Credit prices are published on the Platform and include value added tax.

7.2. If a credit price changes, the new price applies to invoices created after the change. Credits already purchased remain valid.

7.3. Payments are made through QPay using a banking application. Once payment is confirmed, credits are added to the User's account immediately, and an e-receipt is issued to the individual or organization chosen by the User and sent by email.

7.4. Credits do not expire and remain valid until used. Deleting a giveaway or tournament for which a credit was used does not refund the credit.

7.5. The Service Provider may grant gift credits to newly registered Users at its discretion. Gift credits cannot be exchanged for cash or anything else.

7.6. If a credit is used but the service cannot be delivered due to a technical error or outage, the Service Provider shall restore the credit or refund the payment. No refunds shall be provided for personal reasons while the service is operating normally.

Article 8. Intellectual property

8.1. The Platform's code, design, logo, and text content are the property of the Service Provider and are protected under the Mongolian Law on Copyright and Related Rights.

8.2. User-submitted content (such as participant names, prize images) remains the property of the User, with a limited license granted to the Service Provider solely for service delivery.

8.3. Unauthorized copying, distribution, or modification of any part of the Platform is prohibited.

Article 9. Limitation of liability

9.1. The Platform is provided on an "AS IS" basis. The User acknowledges that the Service Provider shall not be liable for:

9.1.1. Any guarantee of 100% uninterrupted service;

9.1.2. The accuracy of User-submitted information;

9.1.3. Disputes between Organizers and Participants.

9.2. The Service Provider's total aggregate liability shall not exceed the fees paid by the User during the preceding three months.

Article 10. Termination and suspension

10.1. Users may delete their account at any time. Signing in within 30 days of the deletion request restores the account.

10.2. The Service Provider may suspend or permanently terminate accounts that violate these Terms.

10.3. Upon termination, User data shall be deleted within 30 days, except where retention is required by law.

Article 11. Dispute resolution

11.1. Disputes arising from these Terms shall first be resolved amicably between the parties.

11.2. Where amicable resolution is not possible, disputes shall be brought before the First Instance Civil Court of Songinokhairkhan District, Ulaanbaatar, Mongolia, in accordance with Mongolian law.

11.3. These Terms shall be governed by the laws of Mongolia.

Article 12. Changes to terms

12.1. The Service Provider may amend these Terms, providing 30 days' notice via email and announcement on the Platform.

12.2. Users who do not accept the amended Terms may stop using the Platform and delete their account.

Article 13. Contact

For inquiries, feedback, or complaints regarding these Terms:

Email: info@random.mn

Facebook: facebook.com/random.mn

These terms are based on the Civil Code of Mongolia, the Law on Permissions, the Law on Personal Data Protection, the Consumer Protection Law, and the official response of the Ministry of Justice and Internal Affairs dated 12 May 2026 (reference 7-1/2470).